ToMongolia
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Эрэлчний тэмдэглэл:

Go down

Эрэлчний тэмдэглэл: Empty Эрэлчний тэмдэглэл:

Шинэ сэдэв оруулах  injidee Мяг 8 сар 09, 2011 2:37 pm

МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 2

Хүн төрөлхтөний түүхийн 800 жилд тутамд эр зоригийн хөх туяаны эзэд болох Монголчууд хүчирхэгжин дэлхий дахины хөгжилд хүчтэй нөлөө үзүүлдэг гэдэг. Бидний сайн мэдэх юм шиг хэрнээ басхүү огт мэдэхгүй шахам 13 дугаар зууны түүх үүнийг гэрчилдэг. Тал нутгийн овог, аймгуудын дундаас Тэмүжин хэмээх баатар эр тодрон нүүдэлчдийг нэгтгээд зогсохгүй дэлхийн талыг эзэлсэн түүхтэй.

Өнөө цагийн түүх бичлэгт энэ тухай янз бүрийн байр суурьтай өгүүлдэг ч Монголчууд бол бүдүүлэг нүүдэлчин аймаг байсан, харгис хэрцгий байлдан дагуулалтаараа дэлхийн олон улс орны соёлыг сүйтгэсэн гэдэгтэй санал нэгддэг байв. Хүн төрөлхтөний түүхэн дэх “Мянганы шилдэг хүн”-ээр Чингис хаан тодорсны дараанаас түүнийг агуу их удирдагч, суу ухаантан байсан, түүний байлдан дагуулалт олон улс оронд угсаатны нэгдэл, хүчирхэгжих боломж, хөгжлийн суурийг тавьж өгсөн тухай харьцангуй эерэг үзэл, байр сууриуд олны сонирхлыг татах болжээ. Ямартаа ч дэлхийн түүхэнд харгис хэрцгийгээрээ алдаршсан удирдагч А.Гитлерийг тухай германчууд дурсахыг ч хүсэхгүй байхад Монголын эзэн богд Чингис хааныг манайх хэмээн булаалцалдах ард түмэн ч бас байх болж.

Монголын түүхийн эх сурвалжуудад энэ бүхнийг Мөнх тэнгэрийн таалал байсан тухай өгүүлсэн байдаг. Тэгвэл суурин соёлтныг бодвол даржин амьдралтай, хэрэгцээнээсээ илүүд шунан тэмүүлдэггүй Монголчуудад дэлхий нийтийг нэгтгэх “хэрэг” байсан гэжүү? Эртнээс нүүдэлчид хэрэгцээгээ л хангахын тул зэргэлдээх суурин улс уруу дайран, шаардлагатайгаа авсан бол буцаад явчихдаг л байсан гэдэг. Мөнх тэнгэрийн тааллыг гүйцэлдүүлэхээр дэлхий дахиныг байлдан дагуулсан юм бол тэрхүү Мөнх тэнгэрийн таалал юу байсан хэрэг вэ? Уулгалган дайрч, устгахыг устгаж, шийтгэхийг нь шийтгэж, өөрсдийн засаглалыг тогтоохдоо тухайн улс, үндэстний уламжлалт ёс заншил, шашин шүтлэг, соёл, шинжлэх ухаанч нээлт, ололт, урлаг, уран барилгыг үгүй хийхээр зориогүй гэдэг нь түүхийн олон эх сурвалжаас харахад тодорхой байдаг. Энэ нь зарим талаар “төрийн эргэлт хийж буй цэргийн бослого”-той төстэй мэт санагдана. Гэтэл аливаа бослого зайлшгүй шаадрдлагын улмаас тухайн улс орны ард түмний зохих дэмжлэгтэйгээр дотроосоо буюу батлан хамгаалах үүрэгтэй зэвсэгт хүчний оролцоотойгоор зохион байгуулагддаг. Гагцхүү дэлхийн нийтээрээ нэгэн улс мэт хэмээн үзэх цагт л дайчин Монголчууд “төрийн эргэлт” хийх боломжтой. Мөнх тэнгэрийн таалал үнэн байсан л юм бол тэрхүү тэнгэрийн хуулийг зөрчин, “буруу замаар будаа тээж” буй олныг төвшитгөн засах үүргийг Монголчуудад өгсөн байх нь.

13 дугаар зууны Монгол аймгуудын оюун санааны амдралд бөө мөргөл голлох үүрэгтэй байсан бөгөөд тэр үед тэнгэрийн улаач нар олноор төрж байсан гэдэг. Тэр бүү хэл эзэн Чингис хаан ч өөрөө дээд тэнгэрийн суу ухааныг өвлөн авсан тэнгэрийн бөө байсан гэх. Тэгэхээр тэр үеийн нь Монголчуудыг ухаан, эрдэм, увидас, сүр хүчээрээ ивээн, удирдан залж байсан далд хүчин Мөнх тэнгэрийн элч болсон өвөг дээдэс, онгод тэнгэрүүд байсан бололтой.

Монголчууд эртнээс уг гарал, удам угсаагаа чухалчлан ирсэн уламжлалтай бөгөөд эрт цагийн ураглах ёсонд ч угсаа сайтай айл язгуур гарал сайтай буюу тэнгэр удамтай айлаас бэр авдаг байж. Монголын нууц товчоонд өгүүлснээр ч Чингис хааны ёсолж авсан 4 хатан бүгд төрөлх овог, аймгийнхаа гарал сайтай айлын охид байдаг. Атлантидын соёлын 7 их үндэстний нэг болох Монголчуудын удам гэгдэх тал нутгийн хөх толботнууд хэдий бэрийг алсаас авдаг ч уг удамаа монгол хэвээр авч үлдэхийг чухалчилдаг байсан нь өнөөдөр ч үнэт зүйлсийн хэмжээнд хадгалагдаж ирсэн нь бий. Уг гарал, удам угсаагаа дээдлэн, уламжлуулдаг Монголчууд л тэнгэр болсон өвөг дээдсийнхээ өвийг өвлөн өндөр тэнгэрт ивээгдэж явдаг гэх.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяараа далд ертөнцийн хүч идэвхижиж байгааг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөх болсон бөгөөд өрнө дахинд зөн билэгтнүүд олноор төрж буйн адил дорно дахинд тэр дундаа бөө мөргөлийн эртний уламжлал бүхий улс орнуудад тэнгэрийн улаач нар олноор тодрох болжээ. Нэрт зөнч Нострадамиусын зөгнөсөнчлөн “тэнгэрийн хөх цэргүүд” ирж буй хэрэг юм болов уу.

Монголд хаа сайгүй “бөө” болох заяатан төрж буйг 13 дугаар зууны үеийн бөө мөргөлийн идэвхижилт, хүчирхэгжилттэй холбон тайлбарлах боломжтой юу?. Энэ бүхэн мөн л Мөнх тэнгэрийн таалал уу? Тэгвэл шинэ цагийн Монголчууд бас эрт цагийн өвөг дээдсийнхээ адилаар дэлхий нийтийг засан төвшитгөх үүрэгтэй юу?

Хэн анх хаанаасаа ч батлаад нотлоод гаргачихсан юм бүү мэд “Монголчуудын эрин ирж байна”, “Монголчууд дэлхийд оюун ухаанаар ноёрхоно”, “Монголчууд дэлхийг сүйрлээс аварна” гэх мэт ам дамжсан яриа их байдаг.

Өндөр дээд гарвалт нэгэн тэнгэр:
Хөвчин дэлхийн улсууд
Хөлсөн эмээж эхэлнэ
Хөрсөн доорх лусууд
Хөдөлж шилгээж эхэлнэ
Алтан дэлхийн улсууд
Аюуж бэрхшээж эхэлнэ
Амгалан цагаан лус
Адлан шилгээж эхэлнэ
Хөрст дэлхийн лусууд
Хөдлөн шилгээж эхлэхэд
Хөх Монголын үрсийг
Хүндлэх цаг нь ирнэ
Хэмээсэн нь бий.
Тэгвэл байгаль дэлхийгээ эвдлэн сүйтгэж, улс үндэстэн, уг гарлаа мэдэхгүй болтлоо холилдож, өвөг дээдсээсээ өөрсдийгөө илүү ухаантай хэмээн сэтгэдэг улс орнуудад дээд тэнгэрийн гэсгээл ирж, уул усны эзэн лус савдагийг аргадан тахиж, ач буяныг нь хүртдэг Монголчууд Мөнх тэнгэрийн зарлигаар засан залруулах хэрэг үү. Байгаль цаг агаарын аюулт үзэгдлүүд ээлж дараалан энд тэндгүй гарах болж, эдгэшгүй гэмээр халдвар өвчнөөр олон мянган хүн үхэж үрэгдэх болсон нь эх дэлхий өшөөгөө авч, мөнх тэнгэр гэсгээлээ үзүүлж буй хэрэг мэт. 2012 онд дэлхийн сүйрнэ гэдэг. Галав юүлэх адил гай зовлон ирэхийг үгүйсгэхгүй. Хүн төрөлхтөн бумбын буюу энергийн хэмээх шинэ эринд шилжиж буй гэдэг. Шинэ хэмжээст эринд өнгөрөгсөдтэйгээ зэрэгцэн амьдрахыг үгүйсгэхгүй. Энэ дэлхийн хөгжил гарцгүй болж, сүйрэл ирж байна гэдэг. Эрт цагийн Монголчуудын дэмжлэгтэйгээр дээд ертөнцөөс гарцыг нь зааж, гарцаагүй тусалж байхыг ч үгүйсгэхгүй. Өнгө мөнгө, шунал хүсэл, атаа жөтөө, айдас хүйдсээр дүүрэн энэ ертөнцийнхөн тэнгэрлэг ёс суртахууныг дээдлэх ёстой цаг нь ирсэн ч байж мэднэ.

injidee

Бичлэгийн тоо : 9
Join date : 2011-08-09
Age : 47
Байрлал : Ulaanbaatar

http://tengerlegeyrtunts.blog.gogo.mn/

Эхэнд оч Go down

Эхэнд оч

- Similar topics

 
Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй