Эрэлчний тэмдэглэл:

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down

Эрэлчний тэмдэглэл:

Шинэ сэдэв оруулах  injidee on Мяг 8 сар 09, 2011 2:38 pm

МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 3

Дэлхий дахиныг эзлэн явсан Монголчуудын үр сад энд тэндгүй үлдэж хоцорсон байдаг. Одоо дэлхийд Монгол гаралтай нийт 8 сая хүн байдаг тухай өгүүлсэн нь бий. Тусгаар улс Монголд 2,7 сая нь бий гэвэл оросын, хятадын хэмээх монголчуудтэднээс дахин илүү тоотой байх нь. Гэтэл дээд тэнгэрт нартын ертөнцөд 8 живаа Монгол бий хэмээдэг аж. Бид л зөвхөн Монголчууд гэж цээжээ дэлдэн, түүхийн алдаа оноо, атираа нугачаанд тасраад үлдчихсэн Монголчуудыгаа адлан үгүйсгэх хандлага их болжээ.

Энэ тухай өндөр дээд гарвалууд:
Өвөр найман түмэн
Өнчирч хоцорсон үрс
Ар найман түмэн
Авралыг хүртсэн удам
Өвгөдийнх алдаанаас үүдэлтэй
Үсэрсэн цус, тасарсан ясны хэлтэрхий ч
Авраад авъя гэхээр
Авралт тэнгэрээ танихгүй
Адлаад хаяаяа гэхээр
Адагт нь Монголын л удам
Эрт цагийн Монголчууд
Эргэх түүхэндээ алдаатай
Энэ цагийн Монголчууд
Эмхэлж засах үүрэгтэй
Энэ алдааг засвал
Эргэх цагийн өнгөнд
Элэг нэгтэй Монголчууд
Энэлэн харуусах учиргүй
хэмээсэн байдаг.
Гэтэл харь улсын хавсарга болсон тэднийг хүлээн зөвшөөрөх бодол хийгээд чадал энэ цагийн бидэнд бий юу. Харьд байгаагаа бүү хэл хажуудаа байгаа нэгэнтэйгээ хот хөдөө, жалга довоороо талцан сөргөлцөх олонд Мөнх тэнгэр өөрийн сануулгыг хүргэж байгаа бололтой. Дэлхийн Монголчуудын дунд яг адилхан тэнгэрийн улаач нар олноор төрж байна. Учир нь тэд ч бас Монгол. Тэд ч бас Мөнх тэнгэрийн хөх толбот үр сад. Энэ тухай өндөр дээд гарвалууд:
Эзэн их тэнгэртээ
Ивээгдэх заяатан болбасу
Алаг махны тасархай
Алтан төрлийн хэлтэрхийнүүдээ
Арчлан тэтгэж
Авралдаа багтаасугай
Өвөр зуураа эвдрэлцэн
Өш зангидан тэмцвээс
Өндөр тэнгэртээ хаягдан
Өөдлөх зам нь үгүй болно
Амьнаас тасарсан амь
Авдраас тасарсан алт гэж
Алсад суугаа Монголчууддаа
Алагчилалгүй хандах хэрэгтэй
Өөрийн мэт санагсад
Өндөр тэнгэрт ивээгдэнэ
Хүний мэт санаж
Хүйтэн сэтгэл гаргагсад. . .
Хөсөр дор хаягдаж
Хөлийн жийрэг болно.
Ах шигээ авгайлж
Дүү шигээ дотночил
Хамаг Монголын заяа
Хаягдсан газарт бүртээ бий
Хамж тэднийг цуглуул
Хүчтэй байна гэдэг
Бүлтэй байхыг хэлнэ
Эрчлэн босохын нигуур нь
Энэ бүхэнд шингээстэй
гэсэн бөгөөд Монголчуудыг өвөр хооронд нь хагаралдуулж, өс хонзон зангидуулах нүгэл гэмийг үйлдсэн хүмүүн дээд тэнгэрийн гэсгээлийг хүртэх учиртай гэжээ. Жижиг овог, ясаараа хуваагдан хоорондоо яс хаялцах нь мөн л дээд тэнгэрийн таалалд нийцэхгүй бөгөөд алтан урагийн хэлхээтнээс бусад нь адилхан заяатай, зиндаатай гэдгийг мэдвэл зохино.
Дэлхий даяар тарсан Монголчууд аль ч улсын иргэн бай адил Мөнх тэнгэрээ шүтэн, Монгол төрийн амилсан их сүлдэнд сүслэн залбирч, “НАРМАЙ ИХ МОНГОЛ НАДААС ЭХЛЭЛТЭЙ” хэмээн сэтгэж явахыг сургасан өндөр тэнгэрийн сургаалийг хүн бүр санаж явах хэрэгтэй юм.
Гагцхүү Монгол түмэнтэйгээ тэрсэлдсэн нь төдийгүй Монгол улсын эсрэг, монголчуудын эсрэг, монгол нутгийн байгаль, газар шороо эвдлэн сүйтгэж, хувийн эрх ашгийн үүднээс харийнхантай нэгдсэн бүхэн ч тэнгэрийн гэсгээл хүртэх учиртай аж.
Мөнх тэнгэрийн зарлиг хүслийг биелүүлэн Монгол түмнийг оюун санааны түвшинд нэгтгэх, тусгаар Монгол улсаа засаглан, хүчирхэгжүүлэх үүрэг дээд тэнгэрийн ивээлтэн дундаас төрөх нь лавтай.

injidee

Бичлэгийн тоо : 9
Join date : 2011-08-09
Age : 41
Байрлал : Ulaanbaatar

http://tengerlegeyrtunts.blog.gogo.mn/

Эхэнд оч Go down

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч


 
Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй