ToMongolia
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Эрэлчний тэмдэглэл:

Go down

Эрэлчний тэмдэглэл: Empty Эрэлчний тэмдэглэл:

Шинэ сэдэв оруулах  injidee Мяг 8 сар 09, 2011 2:42 pm

БӨӨ МӨРГӨЛИЙН СЭРГЭЛТ 3

Шинээр тодорч буй улаач нарын хувьд шахаа бариа гэдэгт автан зохих бэлтгэлгүйгээр босох гэж яарах хэрэггүй бөгөөд үнэн үг, учир байдлаа зөв өгүүлбээс өвөг дээдэс чинь юу юугүй зовоогоод бас үхүүлчихгүй. Үнэхээр л онгод тэнгэрийн бариа, шахаа мөн л бол тэр шүү дээ. Харин онгодын бариа мэт тайлбарлагдаж байгаа зовлон бэрхшээл хар муу хорлолын үр уршиг байхыг үгүйсгэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Улаач заяатан дээд тэнгэрт мэдүүлэн босохын өмнөх бэлтгэл гэж юу вэ?
Энэ нь оюун сэтгэлгээ, сэтгэл санаа, бие махбодийн хувьд яригдана. Үүнийг улаач болох тавилантан эхлэн судлахын сацуу улаач болох явцдаа хэрэгжүүлсээр байх хэрэгтэй билээ.
Эргэн төрөх заяа гэдэг нь
Энгүүн орчлонгийн тавилан юм
Эрчлэн буух тэнгэрүүд гэдэг нь
Эрт үеэс байсан юм
Утга ихтэй орчлонд
Учраа ололгүй яваа
Удам сайтай үр минь
Ухаарч бүгдийг тань
Учир утгыг таниагүй байж
Уйлгамчилж дайрах хэрэггүй
Өөрийн тэнгэрээ буулгана гэдгийг
Өглөө үдэшгүй болгоож
Угтаж түүнийг тосч
Урьдаас их бэлтгэ
Оюун санааны хувьд бэлтгэгдэнэ гэдэг нь өөрийн алдаа дутагдлыг ухааран засаж, залруулж,тэнгэрлэг мөн чанар, ёс суртахууныг судлан өөртөө төлөвшүүлэх хийгээд үнэт зүйлсийн хэм хэмжээнд хүлээн зөвшөөрч дээдлэхийг хэлнэ. Би мөнх тэнгэрийн улаач хэмээн цээжээ дэлдэн, өөрөө ч учрыг нь таниагүй байж их зүйлийг өгүүлэн, өрөөл бусдыг шүүмжлэх нь тэнгэрлэг суртахуунд нийцэхгүй. Наанаа үнэнийг өгүүлэвч цаанаа өөрөө үл үйлдэх нь төлөвшиж гүйцээгүйн шинж. Улаач замналын явцад энэ бүгдийг ухааран ойлгож, төлөвших нь бий. Цөвүүн хэмээх энэ цаг үед учрыг нь танилгүй харанхуй мухар сохроор даган дуурайх, олон талаас нь судлан танилгүй, хэн нэгний болон аль нэгэн урсгалыг туйлын үнэн хэмээн дагах нь мөн л алдаа эндэгдэлд хүргэх аюултай. Бөө бөөгийн буулт өөр бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг шиг газар газрын ёс өөр хэдий ч мөн чанар адил тул сайн мэдэхгүй бусдыгаа шүүмжлэн буруутгаж, элдэвлэн хэлцэх хэрэггүй. Өөрийн явах замыг танин ухаарах хүртлээ тал бүрээс нь сайтар суралцах хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь чин сэтгэлээсээ итгэн бишрэх хэрэгтэй билээ.
Сэтгэл зүйн бэлтгэл хангах нь мөн л алдаа гажуудлыг засах, төлөвших, бүрэн хүлээн зөвшөөрөх үйлдлүүдээс бүрдэнэ. Төөрөгдөх, гэгээрэхийн аль аль нь санаа сэтгэлээс ургаж, аливаа юм санаа сэтгэлийн үйлдлээс үүднэ. Бузартсан сэтгэл эргэн тойрондоо бузартсан ертөнцийг болгоно. Сэтгэл цаг үргэлж айн эмээж, гунин гашуудаж, догдолж, шунан тэмүүлж, уурлан хилэгнэж, өөрийн бий болгосон “би” хэмээгч дүрийг хамгаалах нь дээд мөн чанараас хол байгааг илэрхийлдэг байна. Тэнгэрлэг мөн чанар буюу бурханлиг мөн чанарт ойр үед сэтгэлийн хуурмаг байдлаас ангижран түүнийг хазаарлан захирах боломжийг олгодог. Хэт хөөрөл бүхий сэтгэл хөдлөлд автах нь хүний энергийн хамгаалалтыг сулруулдаг бөгөөд энэ үед муу зүгийн хий биетнүүд үүнийг ашиглан эзлэхэд хүргэх талтай. Хорвоо ертөнцийн мөн чанарыг танин ухаарахын хэрээр бидний айн эмээдэг зүйлс айгаад байхаар зүйлс биш, үхэл хагацал гэдэг ч сүнсний хөгжил дэх шилжилт юм гэдгийг ухаарах бөгөөд сэтгэл хөдлөлөө л хянан зохицуулах чадвартай болно. Тэнгэрлэг мөн чанарт ойртон өөрийн сэтгэл хөдлөлөөс үүдэх алдаа дутагдлыг засан залруулан зөв төлөвшсөнөөр бие сэтгэлийн хувьд ариусах бөгөөд ариун гэгээн эрчмүүдтэй харилцахад хүндрэлгүй болно. Уурлан бухимдах сэтгэлийн долгисол нь харьцагч нэгэнд хорлол болон очдогийг бүү март.
Сэтгэл хир үгүй болбаас биенд бузар үгүй гэдэг. Улаач замналын явцад энэ бүхнийг ухааран ойлгож, зөв ариун үйлийг дэлгэрүүлэх хэрэгтэй юм. Энэ тухай өндөр дээд гарвалууд улаач үрдээ сургамжлах олон байдаг.
Бага башир
Балчир улаач минь
Бодол хүсэл чинь
Богинохон л байна шүү
Үг үйлээ
Үргэлж л хянаарай
Үнэн мөрөө
Өнөд л санаарай
Хүсэл ихтэй нь
Хүний л ертөнцийнх
Хясал ихтэй нь
Хилэнц нүгэлийнх
Зовлон байхад
Жаргал нь ирнээ
Зориг нь байхад
Зорисон нь бүтнээ
Мөнх тэнгэрийн таалал оршиг.

injidee

Бичлэгийн тоо : 9
Join date : 2011-08-09
Age : 47
Байрлал : Ulaanbaatar

http://tengerlegeyrtunts.blog.gogo.mn/

Эхэнд оч Go down

Эхэнд оч

- Similar topics

 
Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй