ToMongolia
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Эрэлчний тэмдэглэл:

Go down

Эрэлчний тэмдэглэл: Empty Эрэлчний тэмдэглэл:

Шинэ сэдэв оруулах  injidee Мяг 8 сар 09, 2011 2:39 pm

Хүмүүний хүч ухаанаас хэтийдсэн бүхнийг тэнгэрийн нууц хэмээдэг нь учиртай
МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 4

Мөнх тэнгэрийн зарлиг юунаас илүү эрхэм дээд хийгээд хүчтэй гэдэг. Тиймдээ ч шинжлэх ухаанч, сүсэг бишрэлийг үгүйсгэдэг, өөрийн хувь заяаныхаа эзэн нь болсон олныг хүчээр хөтлөн үзэл бодол, үнэт зүйлсийг нь өөрчлөн байж өөрийн улаачаар бэлтгэж байна. Хүний эрх хэмээх ойлголт дээд тэнгэрт ямар түвшинд хэлэлцэгддэгийг мэдэхгүй.

Бөө судлаач эрдэмтдийн өгүүлсэнчлэн “одоогийн бөө мөргөл нь хөгжлийн эхэн шатандаа байгаа” бөгөөд “эхэн үед зөвхөн харьцангуй доод түвшний оюун санаанууд бууж ирсэн” ажээ. Бөө мөргөлийн уламжлал мартагдагдаж, алдагдсан үед хүч түрэн дэлгэрч буйтай холбоотой алдаа гажуудал ихээр гарч байгаа нь үнэн. Харьцангуй уламжлалаа хадгалан үлдсэн дархад, буриад ястнуудын дэмжлэгтэйгээр тэлэн хөгжиж байна. Энэ ч утгаараа өнөөгийн бөө хийгээд улаач нарыг дархад, буриад, дархаджсан халх, буриаджсан халх гэж хуваачихаж болмоор санагдана. Энэ хоёр ястнаас бусдыг нь үндсэнд нь халх гэсэн ангиллаар босгож байгаа хэдий ч ёс хийгээд өмсгөл холилдон дундын загварууд гарсан байна. Хэдийгээр замч багш хэн байх нь төдийлөн чухал биш бөгөөд шавийн удам, угсааны онцлогийг харгалзан үздэг гэдэг ч энэ нь тэр болгон бодитой байж чадахгүй байгаа нь харамсалтай. Монгол хүн бүр удамдаа сайн ламтай байдаг. Тэгвэл буриад ёсоор боссон улаач нар эхлэн лам байсан өвөг дээдсийнхээ сахиусыг хүлээн авдаг бол дархадууд удамд нь бөө байсан хүмүүсийг түлхүү босгодог байна.
Бөө мөргөлийн тухай мэдлэг, мэдээллийн дутагдалтай байдал нь бөөгийн тухай буруу ташаа ойлголт их байдаг нь улаач болох заяатанг явах ёстой зам мөрнөөс нь холдуулах, төөрүүлэх эсвэл жинхэнэ мөн чанарыг үл ухааран мухар сохроор дагах, ёс уламжлалыг гуйвуулах зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэжээ. Орчлон ертөнц хязгааргүй уудам бөгөөд онгод сахиусууд хэдий өндөр ч тэдний хүрч чадахгүй хязгаар, таньж чадахгүй зүйлс цөөнгүй гэдгийг санаж, өөрийн таньж мэдсэн өчүүхэн мэдлэгийг хэт үнэлэн бусдыг үгүйсгэх хэрэггүй юм. Улаач хүн гэдэг нэгэн төрлөөр энэхүү ертөнцийг судлаад барахгүй бөгөөд дараа төрөлдөө ч үргэлжлүүлэн суралцсаар байдаг тул харьцангуй ойр үеийн залуу онгодуудад ч үүнийг дээд тэнгэр мэдүүлэх нь ойлгомжтой.
Бөөгийн онгод тэнгэр, хүч сүр, эрдэм мэдлэгийг ашиг хонжоо болгон ашиглагсад, бөө болж тоглогсод, бусдын амьдрал, зам мөр, онгод сахиусыг сэвтүүлэгчид, улаач хүний эрхэм ёсыг умартан муу үйлийг үйлдэгдэгчид бүгд мөнх тэнгэрийн хатуу гэсгээлийг хүртэх учиртай. Бөө мөргөлийн сэргэлтийн тухай өндөр дээд гарвалууд:
Эзэн тэнгэрийг нь таниулах гэж
Энэ цагт улаач олныг төрүүлэв
Элдэвлээд ирэхийнх нь цагт
Элгээр нь мөлхүүлэх учиртай
Эрэмбэ хийгээд суудал нь
Дээд тэнгэрт л бий
Эхэлж тэднийг буулгаад
Нартад шалгах учиртай
гэсэн бөгөөд энэ цагийн байдлыг нь дүгнэн мөн ийнхүү өгүүлсэн байна.


Онгод тэнгэр гэдэг

Оройгүй их юм
Олон олноор буусан ч
Оройд нь бас их л байна
Уг удмаараа авсан нь ч байна
Уйгагүй зүтгэлээр авсан нь ч байна
Хар аргаар авсан нь ч байна
Харамгүй сэтгэлээрээ авсан нь ч байна
Дээрээ бүгд захиргаатай
Дээд тэнгэрт бүртгэлтэй
Энэ нь энэ цагийн аливаа үйлийг дээд тэнгэр мэдэж байгаа гэсэн үг бөгөөд нүгэл буяныг дэнслэхийн цагт нуух хоцрох зүйл үгүй гэдгийг сануулж байна. Энэ цагт бөө нэрийг зүүн буруу ташаа зүйл хийгсэд олширсон тул тэд гэм юугаа наминчилж, дээд тэнгэрт өчин өршөөл авралыг гуйхын сацуу алдаа юугаа үйлээрээ засах учиртай. Эс бөгөөс мөнх тэнгэрийн гэсгээлийг заавал эдлэх болно. Энэ тухай мөн өгүүлжээ.
Дугуй дугуйгаараа нийлж
Дур зоргоороо аашлагсад
Дээд тэнгэрийн хүчийг
Дэмий юманд зарагсад
Дэвжид найман лусыг
Дурын мэт санагсад
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөглөнд орохоор яарагсад
Энэ цаг үед
Их л байх юм
Хийсэн үйлийг нь хэлэлцэж
Хэцүү гашууныг нь ялгана
Хэрцгий явсныг нь хэрчинэ
Хомхой явсныг нь хуйхална
Хүүрээр идэш хийснийг нь
Хөвчлөн дарж хүүлнэ
Хөх тэнгэрийн зарлигаар
Хөл хучигсад үлдээхгүй
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөчир салаа үлдээхгүй
Очирт тамд түлж
Орших газаргүй болгоно
Оломгүй далайд үйж
Олиггүйн идэш болгоно
Арга заль сүвэгчлэн
Амин хувиа хичээснийг
Аргын зэвээр сүлбэж
Алсын дайдад дарна
Ард олондоо тусалж
Ачит төрдөө зүтгэснийг нь
Арчлан тэтгэнэ
Авран нигүүлсэнэ
Мөнх тэнгэрийн улаач нарт доороо суудал, дотроо бодолтой байж, зөв бурууг үнэлэн цэгнэж, зөн билгээ сонсон дагаж, гагцхүү үнэн мөр замаар явахыг сургахдаа
Долоо дордовч найм сэхдэг
Догшин Монголын удам
Дотроо уйлавч гаднаа инээдэг
Долоон голтын угсаа
Өргөл цацал юугаа
Өөдтэйхэн өргөөрэй
Өршөөл аврал юугаа
Өчинхөн хэлээрэй
Өндөр дээд тэнгэрээ
Өглөө үдэшгүй санаарай
Өршөөл журмыг сахин
Өөдтэйхэн яваарай
Өөдлөн дэвжихийн заяа
Өөрт чинь л байгаа
Өмөг түшиг юу чинь
Өндөр тэнгэрт л байгаа
хэмээжээ. Одоо цагийн улаач нар дэвшин хөгжихийн шалгуурт тэнцэн үлдэж чадваас төр улсаа түшилцэж, түмэн олноо өргөх тэнгэрийн зарлигийг биелүүлэх завшаан олдох нь гарцаагүй. Мөнх тэнгэрийн тааллаар Монгол дээдсийн эрдэм сүрийг өвлөн явах улаач бүхэн
Айлдвар их зарлигийг
Амь шигээ санан
Арга бүхнийг сүвэгчлэн
Амжуулж заавал биелүүлвээс
Өөрийн замаар явж
Өвөг дээдэсээ дээдлэн
Өндөр дээд тэнгэрүүдээ өргөн
Үе үед нь дэвшүүлэх нь лавтай
Улаач балчир үрээс удмын заяа хамаарна. Өргөнхөн дэвшүүлж ч болно, үгүйрүүлэн хоосруулж ч болно, үндсээр нь мөхүүлж ч болно. Ганц өөрийн тавилан гэж гасалж суухын оронд гарвал өндөр тэнгэрүүдээсээ гарцаагүй суралцах хэрэгтэй.

injidee

Бичлэгийн тоо : 9
Join date : 2011-08-09
Age : 47
Байрлал : Ulaanbaatar

http://tengerlegeyrtunts.blog.gogo.mn/

Эхэнд оч Go down

Эхэнд оч

- Similar topics

 
Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй